- Жуулчинд морь, тэмээ унуулахдаа жуулчны аюулгүй байдлыгхэрхэн хангаж ажиллах талаар аж ахуйн нэгж, байгууллагууд хоорондоо гэрээ байгуулж хамтран ажиллах;
- Жуулчны баазын зүгээс тухайн компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр номхон, уналга, эдэлгээнд дадсан морь, тэмээг шаардлага хангахуйц хэрэгслийн хамт захиалсан тоо хэмжээгээр нь бэлтгэсэн байх;
а/ Жуулчин морь унуулахад:
Морь унуулах, морин аялал хийхээс өмнө жуулчдад анхааруулбал зохих зүйлсээс:
- Морин аяллын үед хувцсыг хэрхэн тохируулах талаар зааварлах, цүнх үүрч явах нь аюултай гэдгийг хэлж сануулах;
- Морины хойгуур нь ойрхон гарвал өшиглөх, эгц урдаас нь очвол самардах, хүзүүн доогуур нь шурган гарвал цоройж самардах аюултай зэргээр Монгол морины ааш байдлыг тайлбарлах;
- Моринд мордохдоо зөвхөн зөв талаас нь зөөлөн очиж зүүн хөлийг дөрөөн дээр мөчидхөн тавьж эмээлээс дэмнэн мордох, хөлийн өлмий хэсгээр дөрөөлөх, өөрийн биеийн байрлалд тохируулан дөрөөг тохируулах хэрэгтэйг сануулах;
- Морь унаж байх үедээ эмээлийн байрлал өөрчлөгдсөн тохиолдолд морио зогсоож, морин хөтөч буюу хөтөч-тайлбарлагчид мэдэгдэх ѐстойг сануулах;
- Жолоогоор гараа ороолгүйгээр, жолоог тэгш, богино барьж торийг жолоогоор удирдан зогсоох, явуулах, эргэх тойрох, давхих зэргийг биечлэн үзүүлэх;
- Морийг унаж явах үед биеэ хэрхэн байрлуулах, газрын өөд, уруу хазгай газруудад явахад эмээлээс хэрхэн дэм авахыг тайлбарлан хэлж зөвлөх;
- Морь унаж явах үед болон зогсох үед морин дээрээс буулгүй хувцсаа тайлах буюу өмсөх, зураг авах, тамхи татах, юм уух, үүргэвч, цүнхээ авах, уудлах, хөлөө хэт дээр өргөх, хамаагүй давчин хөдөлгөх, орилж хашгирах зэрэгт морь үргэх аюултай ба түүнээс урган гарч болох аюулыг хэлж тайлбарлах;
- Жуулчдыг мориноос дураараа буух, мордох, зөвшөөрөлгүй давхих, хоорондоо
- уралдахыг хориглох.
Морин хөтөч, хөтөч-тайлбарлагч нарын анхаарах зүйлээс:
- Морин аяллын хөтөч, аяллын хөтөч-тайлбарлагч нар морины хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хамтран хариуцан ажиллах ба анхны тусламж үзүүлэх эм хэрэгсэл, сэлгээ морьд, морины хэрэгслийн нөөцтэй байх;
- Морины аялал эхлэхээс өмнө хагас өдрөөс доошгүй хугацаагаар монгол морины ааш араншин, морьтой хэрхэн харьцах, морины тоног хэрэгслийгхэрхэн ашиглах, мордох, морийг жолоодох, буух тухай биетээр зааварчлан үзүүлж, зөвлөгөө өгч, жуулчдаар дадлага хийлгэх;
- Морин аялал эхлэхээс 30-аас доошгүй минутын өмнө унах морьдыг хөтөч-тайлбарлагч, морин хөтөч нар хамтран эмээллэн бэлэн болгох;
- Морь унаж буй 5 жуулчин тутамд нэгээс цөөнгүй морин хөтөч ажиллуулах;
- Жуулчин морь унахад тохиромжтой гуталтай байгаа эсэхийг шалгах;
- Морин аяллын үед морин хөтөч аяллыг удирдан түрүүнд явах ба хөтөч-тайлбарлагч аяллын сүүлд "цоожлон" явах;
o Морь унаад явж байх үед бүх хүмүүс хоорондоо 2-3 м-ийн зайтай цуваагаар явах ба
хөтчийн удирдлагын дагуу групын хурдыг тохируулах;
o Морин аяллын үед нэг өдөрт 45 км-ээс ихгүй замыг туулах;
o Аяллын дундуур 2 цаг тутамд мориноос буулгаж амраах, сэргээх, биеийн чилээг гаргах
зэргээр тав тухтай байдлыг хангахад анхаарах;
o Морин аяллын үед аюулгүй байдлыг хангах үүднээс автомашин дагалдах;
o Жуулчдын унасан морь, эмээлийг солихгүй байх;
o Жуулчид моринд мордох, буух үед хөтөч-тайлбарлагч болон морин хөтөчийн зүгээс
туслах;
o Жуулчдын морийг үргээж, ороолгох, ташуурдахыг хориглох;
o Жуулчдыг морь унаж явах үед хөтөч-тайлбарлагч, хөтөч нар эмээлийн байрлал, оломны
чанга сул, эмээл хазаарын бүрэн бүтэн байдлыг хянаж, эмээл хөдөлсөн байвал даруй
хэвийн байдалд оруулах;
o Жуулчныг давхиулах үед хөтөч ойрхон дагаж явах буюу морийг хөтлөх;
Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө – 2030
252
o Жуулчдыг зөвшөөрөөгүй үед морийг алхах, шогшуулахаас илүү хурданаар явахыг
хориглоно;
o Хурдыг нэмэх тохиолдолд жуулчдад урьдчилан анхааруулах;
o Гол ус гатлах үед усны гүнийг анхаарч, бартаа багатай, морины гэдсээр татахгүй,
гүехэн, урсгал багатай гарам, хэсгээр гатлах;
o Эгц өөд буюу уруу, хад асга ихтэй газраар явахаас зайлсхийх ба хэт их бартаатай
газраар мориноос буулгаж хөтлүүлэх;
o Аяллын үеэр аливаа асуудал гарч шийдвэрлэх тохиолдолд аяллын групын ахлагч хөтөч,
хөтөч-тайлбарлагч нар протокол хөтөлж явах;
б/ Жуулчинд тэмээ унуулахад:
Тэмээ унах, тэмээн аялал эхлэхээс өмнө жуулчдад анхааруулбал зохих зүйлээс:
o Тэмээн аяллын үед хувцасаа хэрхэн тохируулах болон тэмээний ааш араншинг хэлж
тайлбарлах;
o Тэмээний хойгуур ойрхон гарвал тийрэх, урдаас нь ойртвол хазах, сэвсээр булах зэрэг
аюултайг хэлж сануулах;
o Тэмээн хөтөч, хөтөч-тайлбарлагчийн тусламжтайгаар тэмээг бүрэн суулгаж
хэвтүүлсэний дараагаар мордох, буух ѐстойг тайлбарлах;
o Мордох, буух үед тэмээний хөдөлгөөний аясаар бөхөнд толгой биеэ
o цохиж болзошгүй байдаг тул хэлж сануулах;
o Тэмээг бурантагаар хэрхэн удирдаж жолоодохыг биечлэн үзүүлэх;
o Бурантагийг огцом чанга татах, угзарч болохгүйг сануулах;
o Дөрөөнд хөлийг гутлын өлмий хэсгээр хийх;
o Тэмээ унах үед биеэ хэрхэн байрлуулах, хэвгий газраар явах, шогшуулах, жонжуулах,
тэшүүлэх үед бөхнөөс хэрхэн дэм авахыг тайлбарлах;
o Тэмээ унаж явах үед болон зогсох үед тэмээн дээрээс буулгүй хувцсаа тайлах буюу
өмсөх, зураг авах, тамхи татах, юм уух, үүргэвч, цүнхээ авах, уудлах, хөлөө хэт дээр
өргөх, хамаагүй давчин хөдөлгөх, орилж хашгирах зэрэгт тэмээ үргэх аюултай ба
түүнээс урган гарч болох аюулыг хэлж тайлбарлах;
o Тэмээ үргэж цочих нь их байдаг тул үргэсэн үед бурантагийг татаж зогсоох ѐстойг
зөвлөх;
o Жуулчдыг хөтөчийн тусламжгүйгээр тэмээнээс буух, мордох, жонжуулах, тэшүүлэх,
хоорондоо уралдахыг хориглоно;
o Тэмээн аяллын үед тэмээн хөтөч, хөтөч-тайлбарлагч нарын анхаарах зүйлээс:
o Тэмээн аяллын хөтөч, аяллын хөтөч тайлбарлагч нар тэмээний хэрэгслийн бүрэн бүтэн
байдлыг хамтран шалгаж хариуцан ажиллах ба анхны тусламж үзүүлэх эм хэрэгсэл,
сэлгээ тэмээний хэрэгслийн нөөцтэй байх;
o Аялал эхлэхээс өмнө хагас өдрөөс доошгүй хугацаагаар тэмээний ааш араншин,
тэмээтэй хэрхэн харьцах, тэмээний тоног хэрэгслийг хэрхэн ашиглах, мордох,
Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө – 2030
253
жолоодох, буух тухай биетээр зааварчлан үзүүлж, зөвлөгөө өгч, унах тэмээтэй
танилцуулах, мордрж буух дадлагыг жуулчдаар хийлгэх;
o Аялал эхлэхээс 1 цагийн өмнө унах тэмээг хөтөч-тайлбарлагч, тэмээн хөтөч нар
хамтран тохшилж бэлэн болгох;
o Жуулчин дөрөө дөрөөлөхөд тохиромжтой гуталтай эсэхийг шалгах;
o Жуулчин мордох, буух үед хөтөч-тайлбарлагч болон, тэмээн хөтөчийн зүгээс туслах;
o Жуулчдыг тэмээ унаж байх үед хөтөч-тайлбарлагч, хөтөч нар тохошны байрлал,
оломны чанга сул, бурантагны бүрэн бүтэн байдлыг хянах;
o Жуулчдыг үүрэглэх, унтах зэргээр тэмээнээс унахаас сэргийлэх арга хэмжээг авч явах;
o Тэмээн аяллын үед тэмээ унаж буй дөрвөн жуулчин тутамд нэгээс цөөнгүй тэмээн
хөтөч ажиллуулах;
o Тэмээн аяллын үед өдөрт 35 км-ээс ихгүй зам туулах;
o Тэмээн аяллын үед аюулгүй байдлыг хангах үүднээс автомашинаар дагах;
o Аяллын үед 2 цаг тутамд жуулчдыг амраах, биеийн чилээг гаргах зэргээр тохь тухтай
байдлыг хангаж явахад анхаарах;
o Хурдыг нэмэх тохиолдолд жуулчдад урьдчилан анхааруулах;
o Тэмээ хальтирч болзошгүй эгц налуу, хад асга ихтэй газраар явахаас зайлсхийх;
o Аяллын үеэр аливаа асуудал гарч шийдвэрлэх тохиолдолд аяллын групын ахлагч хөтөч,
хөтөч-тайлбарлагч нар протокол хөтөлж тэмдэглэх;