Official website of Dornod aimag tourism website
Animals
Meles meles
  • 2019.10.08

 Дорго нь нохой зээхтэй төстэй ч биеэр бага манай орны ихэнх нутагт тархсан мах идэшт, үслэг амьтан. Биеийн урт 65-90 см, сүүл 15-20 см, жин 10-18 кг. Лагс түгдгэр биетэй, нүд жижиг, чих дугариг, хөл, хүзүү богино бүдүүн, үс урт сэгсгэр, ширүүн, нуруугаараа мөнгөлөг саарал сортой, нүдийг дайрсан хар судалтай, дух халзан цайвар саарал. Гуужилт 3-4 сард эхэлж, 11 сард үс хөрс нь гүйцдэг. Намар 10 сарас 4-р сар хүртэл ичэхдээ ихээхэн өөх хуримтлуулан эн үедээ төллөх ба 2-4 ганьс гаргадаг. Төрсний дараанаас эхлэн ороо нь орж намар хүртэл үргэлжлэн хээлээ 10 сар тээдэг гэж үздэг ажээ. Нүх ухан ганц нэгээр болон хосоороо амьдарна.