Official website of Dornod aimag tourism website
Animals
Felis manul
  • 2019.10.08

Мануул (Felis manul) буюу Палласын муур нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.

Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдэрийн өвөг гэж ташаа үзэж байсан.

Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгчшувуудаар хооллоно.

Удаан хугацааны турш мануулыг арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо ихэнх газар, жишээ нь Хятадад хамгаалагдсан. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн нөлөөлж байна.

Мануулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү. Хэдий зулзагалдаг боловч халдварын улмаас амьд гарах хувь нь бага байдаг. Мануул бие биеэсээ халдвар авахааргүй хол тусгаар амьдардаг тул дархлалын систем нь муу хөгжсөн байдагтай энэ холбоотой.[2]