Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын судалгаа, боловсруулалтад хамтран ажиллах зөвлөх баг нь дараах 6 гишүүнээс бүрдэнэ.
1. Хуульч, эрх зүйч-1
2. Санхүү, Эдийн засагч-1
3. Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх-2
4. Аялал жуулчлалын судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх-2
Зөвлөх баг нь БОАЖЯ-ны АЖБЗГ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аас тавигдах шаардлагын дагуу холбогдох мэргэжилтнүүд болон ажлын хэсгийн гишүүдтэй хамтарч ажиллана.
Зөвлөх багт тавигдах шаардлага:
1. Хуульч, эрх зүйч зөвлөх:
-Зөвлөх үйлчилгээтэй холбоотой чиглэлээр магистерийн зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)
2. Санхүү, Эдийн засгийн зөвлөх:
-Санхүү, Эдийн засгийн чиглэлээр магистерийн зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)
3. Аялал жуулчлалын зөвлөх:
-Аялал жуулчлалын чиглэлээр магистерийн зэрэгтэй байх (Докторын зэрэгтэй бол давуу тал болно)
4. Бүх зөвлөхөд тавигдах ерөнхий шаардлага:
-Аялал жуулчлалын чиглэлээр гарсан хууль тогтоомж, дүрэм, журам, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар зохих мэдлэгтэй байх
-Англи хэлтэй байх
-Аялал жуулчлалын өнөөгийн байдал, төрөл, хэлбэр, үзүүлж буй нөлөөллийн талаар ойлголт, мэдлэгтэй байх
-Хуулийн төсөл боловсруулж байсан ажлын туршлагатай байх
-Тухайн мэргэжлийнхээ чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх
-Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байсан туршлагатай байх
-Бичиг баримт боловсруулах болон компьютер дээр ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
-Хамтран ажиллах албан хүсэлт
-Байгууллага болон хувь хүний танилцуулга, ажлын туршлага
-Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын төлөвлөгөө
-Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын үнийн санал
Материалыг info@mto.mn цахим хаягаар хүлээн авна.
Материалыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 17:30 минут хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: 77777001, 99339194
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Зоос гоёл ХК-ний 302 тоот