Official website of Dornod aimag tourism website
News
МОНГОЛ УЛСАД ИРЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • 2021.11.12

 

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтаас чөлөөлнө.

2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сараас дээш хугацаанд коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.

3. Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-5 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтод “бх-ПГУ” шинжилгээ авна.

4. Зорчигчид Монгол Улс руу зорчихоос өмнө 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын “бх-ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн “бх-ПГУ” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай.

Дээрх мэдээллийг https://www.consul.mn/index.php?moduls=87 үзээрэй.

Жич: Та бүхэнд мэдээлэл өгснөөс хойш Засгийн газрын 2 ч ээлжит хуралдаанаар энэ талаар ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй. Тиймээс ГХЯ-ны шугамаар гадаадад суугаа ЭСЯ-уудад чиглэл өгч мэдээллийг нэг болгох талаар ажиллаж байгаа тухай мэдээлэл авч та бүхэнд дээрх мэдээллийг хүргүүллээ.

МАЖХ 2021 оны 11 сарын 15ны өдөр албан уулзалт хийхээр товлосон. Та бүхэн нэмэлт асууж тодруулах зүйлээ бичгээр info@travelmongolia.org tourismmongolia99@gmail.com хаягуудаар ирүүлээрэй.