Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Мэдээ мэдээлэл
Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан удирдамж
  • 2019.11.04
Дорнод аймаг нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог 124000 км2 газар нутагтай бөгөөд хэмжээгээрээ аймгуудаас эхний 3-т ордог. Дорнод аймгийн хүн ам одоогийн байдлаар 86.1 хүн амтай. Халх, буриад, барга , үзэмчин үндэстэн ястангууд оршин суудаг.

а/ Жуулчны эрүүл мэнд, өмч хөрөнгийн аюулгүй байдлын чиглэлээр:

 Зочид буудлын ажиллагсад гал түймрийн болон бусад гэнэтийн ослын үед зочдыг аврах

арга техник, анхны тусламж үзүүлэх чиглэлийн сургалтад хамрагдах;

 Ослын үеийн телефоны дуудлага, байнгын жижүүртэй байх;

 24.00-07.00 цагийн хооронд зочид буудлын гол хаалгыг хаалгач харгалзан ажиллах;

 Мастер түлхүүр-карт, нөөц түлхүүрийг ерөнхий менежер хадгалах;

 Гал түймрийн болон гэнэтийн ослын үед зочид буудлаас гарах гарцыг заасан бүдүүвч

зураг, тэмдэглэгээг хийж байрлуулах;

 Ослын үед хэрэглэгдэх гарцыг ашиглахад байнга бэлэн байлгах;

 Гар түймрийн үед хэрэглэх хор, багаж хэрэгслийн ажиллагаа, бэлэн байдлыг хариуцан

ажиллах;

 Буудалд байрлаж буй зочдын нэрсийн жагсаалт, өрөөний дугаарыг бэлэн байлгаж

ослын үед хэрэглэх;

 Зочид буудлын гол хаалга, аваарын хаалгыг гадагш онгойдог байдлаар хийх;

 Тээврийн хэрэгслийн зогсоол дээр гал түймрээс аврах алба, түргэн тусламж, цагдаагийн

машинд зориулсан тэмдэглэгээ бүхий зурвас хийх;

 Жуулчны амь, нас, эрүүл мэндтэй холбогджуулан техник, хэрэгслийн бүрэн бүтэн

байдалд байнга үзлэг, хяналт хийж, арчилж, засварлаж, шинэчилж занших;

 Зочидтой уулзахаар ирсэн хүмүүсийг зочдын зөвшөөрөлтэйгээр зочдын өрөөнд

нэвтрүүлж байх;

 Өрөөний түлхүүрийг зочин авах хэсэгт тусгай хайрцагт хадгалах;

 Хүсэлтийн дагуу өвчтэй, харшилтай, өндөр настай зочдыг онцгойлон халамжлах;

 Өрөө, танхим, олон нийтийн хэсэгт хялбархан шатах, амьсгал боогдуулах хий

ялгаруулдаг синтеткэн материал бүхий хулдаас,хивсэнцэр дэвсэж хэрэглэхгүй

байхад анхаарах;

 Гэрэлтүүлгийн хэмжээг зочдын тав тухтай байдалд нийцүүлэх, ослын гэрэлтүүлгийг 24

цагийн турш бэлэн байдалд байлгах;

 Шатан дээр зочдыг хальтирхаас сэргийлж хивс буюу хивсэнцэр дэвсэж, бэхлэх;

б/ Хоол хүнс, эрүүл ахуйн байдлын чиглэлээр:

 Хоол хүсний барааг тусгай агуулахад төрөлжүүлэн хадгалж занших;

 Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимыг мөрдөж ажиллах;

 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байрны эрүүл ахуй, цэвэрлэгээ, арчилгааг тогтмол

хийж орчноо цэвэр, эрүүл, эмх цэгцтэй байлгах;

Дорнод аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө – 2030

249

 Ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, хувийн эрүүл ахуй, эрүүл

мэндийн байдлыг сахихад хяналт тавин ажиллах;

 Бэлтгэсэн хоолноос өдөр бүр дээж авч, бүртгэл хөтлөн, 48 цаг хадгалах;

 Бүтээгдэхүүний анхан шатны болон эцсийн боловсруулалтад хэрэглэгддэг багаж,

хэрэгслийг тусад нь хадгаалх;

 Хоол, хүнсийг цэвэр орчинд зориулалтын техник хэрэгсэл ашиглан бэлтгэн

боловсруулж, ариун цэвэр, эоүүл ахуйн норм дүрмийг мөрдлөг болгон ажиллах.