Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Ондоотор
  • 2019.10.08

Мэрэгчдийн багийн дотроос биеэр минжийн дараа орох ус, хуурай газрын алинд ч амьдрах үслэг амьтан. Биеийн урт 26-40 см, сүүл 12-23 см, жин 900-1000 гр. Үржлийн эрхтний хойд хэсэгт арьсан доор заарын булчирхайн хүүдий байх учир “заарт харх” ч гэж нэрлэнэ. Ороо хөөцөлдөө 5 сард эхэлж нэг төрөлтөөрөө 6-10 зулзага, зарим жилд 3-4 удаа зулзагалах ч тохиолдол бий. Намуун урсгалт гол, зэгс, элдэв өвс ургамалт нуур, цөөрмийн эрэг орчимд нүх ухаж, зэгс, мод, бургасны мөчрөөр одоохой барьж нүхэнд байрлана. Нүхний амсар ихэвчлэн усан доор байрлана. Ондоотор голын өлөн, зэгс, шагшуурга болон ус намгийн элдэв ургамлаар, заримдаа зөөлөн биетэн элдэв шавжаар хооллоно. Монгол орны хөхтөн амьтны “Улаан данс”-нд Анахааралд өртөхөөргүй, IUCN-ны Мэдээлэл дутмаг ангилалд оржээ.