Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Монгол тарвага
  • 2019.10.08

 Монгол тарваганы биеийн урт 37-63 см, сүүл нь 9-16 см, биеийн жин ихтэй, лагс, цулмаг амьтан. Эрийг бурхи, эмийг тарч, төлийг мөндөл, 2 настайг хотил, 3 настайг шар хацар гэхчлэн нэрлэнэ. Тарвага өвслөг ургамал ихтэй өндөр уулын бэл, голын хөндийгөөр түгээмэл байдаг. Төрөл бүрийн өвслөг ургамал, цох, дэвхрэг зэргээр хооллоно. Амьдралын ихэнх хугацааг нүхэнд өнгөрөөх ба бүлээрээ нийлж ичдэг нүхийг “ичээ”, бусад үед амьдрах нүхийг түр нүх буюу “зусаал” нүх гэнэ. Тарвага 10-р сарын сүүл үеэс дараа оны 3-р сарын дунд үе хүртэл ичнэ. Хавар ичээнээс гармагц ороо хөөцөлдөө нь эхэлж нэг сар орчим үргэлжилнэ. Тарч 5-6 сард 3-6 мөндөл гаргана. Гол дайсан нь бүх махчид, нохой, махчин шувуу, хүн болно. Олон улсын үнэлгээ: Анхааралд өртөхөөргүй. Бүс нутгийн үнэлгээ: Мэдээлэл дутмаг. Тарвага агнуурыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар 2005 оноос эхлэн хориглосон.