Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Жирх
  • 2019.10.08

 Жирх хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ойн жижиг амьтан. Ерөнхий зүс нь шаргал, нуруу дагасан тууш 5 хар судалтай. Цээж хэвлий бүдэг цагаан, сүүлний дээд тал өтгөн урт хар үсээр бүрхэгдсэн. Биеийн урт 13-16 см, сүүл 3,5-12,5 см, чихний өндөр 1,4-1,8 см, жин 110 грамм. Өдрийн турш идэвхтэй бэлчээрлэнэ. Хүйтэрч эхлэх 9-10 сараас эр эм жирх нэг нүхэнд хамт ичэж 4 дүгээр сарын сүүл 5 сарын эхээр ичээнээс гарна. Жилд хоёр удаа гуужина. Үс богино, жигд ноолуурхаг, түүний арьс хэрэм, зурамнаас дутахгүй. Жирх модны үр, нахиа, цэцэг, жимс, мөөг зэрэг ургамлын гаралтай зүйлээр хооллохоос гадна шавж, мэлхий, гүрвэл, шувууны өндөг, жижиг мэрэгчээр хооллоно. Эмэгчин нь 6 сард 4-12 зулзага төрүүлнө. Гол дайсан нь суусар, үен, солонго, үнэг, махчин шувууд юм. Тухайн нутгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй орчинд байрлана. Унасан мод, хожуулын доогуур үүрээ засах ба нүхэнд амьдарна.