Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Бараан хэрэм  
  • 2019.10.08

Хуш шинэсэн ойд амьдардаг үслэг амьтан. Биеийн урт 20-24 см, жин 0,28-0,35 кг, 3,4 сараас эхлэн гуужиж 10-р сарын сүүлчээр үс хөрс нь сахлаг болон ноолууржиж гүйцдэг. Хушин ойд нөмөр хоргодоц ихтэй, өвөл хавар энд цас бусад ойгоос харьцангуй нимгэн байдаг учир унасан самрыг эндээс олж идэхэд хялбар байдаг. Үүнээс гадна биеэ, үүрээ дайснаас далдлан нуухад хушин ой бусад ойгоос илүү тохиромжтой. Модны хонгил, орой, дунд хэсэгт хуш, шинэсний мөчрөөр үүр засдаг ба үүнийг “хурил” гэдэг. Хурилдаа модны холтос, хөвд, хаг, модны хатсан шилмүүс, шувууны өд зэргийг зөөлөвч болгон дэвсэнэ. Нэг хурилд зонхилон ганц, заримдаа 4 хүртэл хэрэм байдаг. Хэрэм өдрийн идэвхтэй амьдралтай. Зун намар өглөөнөөс үд хүртэл идэхвтэй идээшилдэг. Ороо хөөцөлдөө 3 дугаар сард болж 5 дугаар сард зулзагалах ба нэг жилд 1-2, заримдаа 3 удаа төрөх ба төрөх бүрдээ 4-10 зулзага гаргадаг.