Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Бор туулай
  • 2019.10.08

 Биеийн урт 49-53 см, жин 2-2.5 кг. Зун бор саарал, өвөл зуныхаас цайвардуу бор саарал зүстэй. Гуужилт 5 дугаар сард эхлэж 10-11 дүгээр сард үс, хөрс бүрэн гүйцэнэ. Үс өтгөн, ноолорхог, зөөлөн. Ороо хөөцөө 3 сарын сүүлч, 4 дүгээр сард болж, 5-7 сард 1-4 бүжин гаргана. Өнтэй жил 2 удаа ч төрдөг байна. Бүрэнхий үдшээр гүйж хэд хэдэн зүйлийн бут сөөг, сөөгөнцөр болон үетэн, буурцагны иш, навч, нахиа, үндэс иднэ. Тал хээрт бут, харгана, зүйл бүрийн алаг өвс, дэрсээр хооллоно. Хавар зонхилон дэрсний үндэс ухаж идэх дуртай. Дэрст хөндий, нам уулсын энгэр, дов толгодын гуу, жалга, бут, сөөг, харганат хэсгийг даган элбэг тохиолдоно.