Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Чандага туулай
  • 2019.10.08

 Уулын таг, ой тайга, уул хад, тал хээр газарт нүхний болон задгай орчинд амьдрах үслэг амьтан. Зун бор, өвөл дун цагаан зүстэй болдог. Биеийн хэмжээгээр бор туулайнаас арай том, урт 44-76 см, жин 1-3 кг, чихний үзүүр хар,  чихний урт 7,5-10 см, сүүлний дээд талд саарал толботой, намар цас орох үеэс эхлэн цагаан болно. Гуужилт 4-5 сард эхэлж 10-11 сард үс, хөрс гүйцэж ноолууржина. Зун намартаа бүрэнхий шөнөөр гүйж хэд хэдэн зүйлийн бут сөөг, сөөгөнцөр болон үетэн, буурцагтны иш, нахиа, үндэс иднэ. Өвөл давжаа хус, бургасны нахиа иднэ. Ороо нийллэг 3 дугаар сард болж 5 дугаар сард мод, хадны ёроолд хатсан өвс дэвсэж 2-4, заримдаа 8 бүжин гаргана. Нялх бүжин хурдан торниж 3-6 хоногтойдоо энд тэнд гүйж, 7 хоногийн дараа өвсөн хоолонд ордог. Бүжингийн хурдан торнилтонд 10-12 хувийн уураг, 15 хувийн өөх тос агуулсан эхийн чанарлаг сүү их нөлөөтэй юм