Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Цагаан үен
  • 2019.10.08

 Цагаан үен урт нарийхан, уян хатан биетэй, тогтворгүй хурдан хөдөлгөөнтэй амьтан. Эр үенгийн биеийн урт 18-26 см, сүүл 6-11 см, чих 1,6-2,3 см, эм үенгийн биеийн урт 17-24 см, сүүл нь 6-10 см, чих 1,3-4 см орчим байна. Ерөнхий зүс нь зун бор хэвлий нь шар ногоовтор ба өвөл цагаан, сүүлний үзүүр хэсэг хар. Цагаан үен хад чулууны завсар, модны үндэс, газар доор модны хөвд, шувууны өд ноолуур, өвс, навч арьс дэвсэнэ. Ороо нь хаврын сүүл зуны эхээр болж хээлээ 10-11 сар тээж ихэвчлэн 4-6 зулзага төрүүлнэ. Жилд 2 удаа гуужина. Бүрэнхий шөнө, үүрээр гүйж зүйл бүрийн мэрэгч, жижиг шувуу, царцаа дэвхрэг ангуучлан идээшилнэ. Өөрийн бие багтах нүхэнд шууд орж тухайн мэрэгч амьтныг оронгоос нь хөөж гаргах юмуу нүхэнд түрэмгийлэн барьж иддэг амьтан. Гол дайсан нь үнэг. Мөн аж ахуйд хохирол учруулдаг мэрэгчдийг устгаж арьс үс өгдөг ач холбогдолтой.