Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Мануул мий
  • 2019.10.08

Мануул жижиг биетэй зэрлэг муур. Биеийн урт 50-62 см, сүүлийн урт 23-31 см, чихний урт 4-5 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс саарал, ухаагаас шаравтар бидэр, толботой. Ороо нийллэг хавар 2 дугаар сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 “ногоолой” төрүүлнэ. Хоёр настайд бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана. Хуурай, гандуу задгай газарт байршимтгай. Эзэмшил нутаг нь харилцан адилгүй хэжээтэй 4.43-243,09 км2 байдаг. Эр мануул нь эм мануул шиг өөрийн тогтсон нүхгүй, харьцангуй их шилжилт хөдөлгөөнтэй, түүний эзэмшил нутаг нь эм мануулынхаас 2-3 дахин том байдаг.

Мануул мий нь дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбоо (IUCN)-ны улаан номны “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Вашингтоны конвенц (CITES)-ийн II хавсралтанд бүртгэгдсэн дэлхийн ховор амьтан юм.