Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Хярс үнэг
  • 2019.10.08

 Хярс үнэг нь шар үнэгнээс биеэр арай жижиг. Биеийн урт 50-60 см, сүүл 25-30 см, 30см орчим өндөр, жин 1.8-2.6 кг. Гуужилт III-IY сард эхлэж X-XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө II сард эхлэж, 20 гаруй хоног тээж, тарваганы орхисон нүхийг засч Y сард 2-5, заримдаа түүнээс олон  гавар гаргадаг. Хярс үнэгний эзэмшил нутгийн хэмжээг хүйсээр ялган тогтооход эр хярс дундажаар 4.5-11.2 км2 бүхий нутгийг эзэмшин байрших бөгөөд үүний цөм буюу байнга оршин байршдаг нутгийн хэмжээ 0.8-2.7 км2, эм хярсны эзэмшил нутгийн хэмжээ 3.5-11.4 км2, цөм нь 0.6-3.4 км2 байдаг. Хярс үнэг нь махан идэшт амьтан. Монгол улсын “Амьтны тухай” хуульд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хярс үнэг агнахыг жил бүрийн 2 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 20 хүртэл агнахыг хоригложээ.

IUCN-д хярс үнэгийг анхааралд авах шаардлагагүй зүйлийн ангилалд оруулсан бөгөөд  CITES-д ямар нэг тусгай ангилалд оруулаагүй байна.