Дорнод аймгийн аялал жуулчлалын албан ёсны цахим хуудас
Ан амьтад
Нохой зээх
  • 2019.10.08

 Нохой зээх намхан биетэй, хүчирхэг богино бахим мөчтэй ойн махчин амьтан. Биеийн урт 76-90 см, сүүл 16-23 см, сэрвээ 34-45 см, биеийн жин 11-20 кг. Ерөнхий зүс нь хар хүрэн, биеийн хажуу дал орчмоос сүүл хүртэл сунасан шар, хар хүрэн цайвар судал “худрагатай”-тай, нуруун дээрээ хар хүрэн “тохом”-той байдаг. Хадны завсар, унанги мод, голын эрэг, гуу жалгатай хажуу энгэр газарт жижиг нүх ухаж байрлана. Амьдралын идэвхтэй үе нь үдшийн бүрэнхий, шөнийн цагаар үргэлжилнэ. Унасан мод, том чулуун дээр суун отож бор гөрөөс, хүдэр зэрэг амьтдыг дайрч барина. Голын хөндий, нуурын эргээр хэсүүчилэн загас, шувууны өндөг, жижиг мэрэгч амьтдыг барьж иднэ. Ороо хөөцөлдөө 7-рс арын сүүлчээр болдог. Эмэгчин зээх 8-9 сар хээлээ тээж 2-4 сард 2-3 зулзага гаргана. Жилд 2 удаа үсэн бүрхэвч бүрэн солигдоно.